Хөдөө аж ахуйг дэмжих санд авах хүнсний улаанбуудайн үнийг тогтоожээ | DAAM.MN

15/09/2021 535

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар энэ намрын ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр төлбөрт тооцож авах хүнсний улаанбуудайн үнийг 800 мянган төгрөг, худалдан авах хүнсний улаанбуудайн үнийг 750 мянган төгрөг, улаанбуудайн элит үрийг 1050 мянган төгрөг, үржүүлгийн үрийг 950 мянган төгрөг, овъёосны үрийг 800 мянган төгрөг байхаар тогтоосон шийдвэр гарлаа.

Энэхүү шийдвэрийг гаргахдаа намрын ургацын улаанбуудайнд хийсэн өөрийн өртгийн тооцоо,  дэлхийн болон хөрш зэргэлдээ ОХУ-ын зах зээл дээрх хүнсний болон үрийн улаанбуудайн үнийн өсөлт,  Ковид-19 цар тахлын улмаас импортоор нийлүүлэгдэж байгаа шатахуун, техник, тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодисын үнийн өсөлт зэргийг харгалзсан гэж ХХААХҮЯ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ |Даам.мн

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.29) хуралдаан 14 цаг 36 минутад гишүүд

29/06/2022

Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч “City of Nomads” төслийг эхлүүллээ |Даам.мн

Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй

29/06/2022

Утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай |Даам.мн

Гар утсанд бидний нууцлалтай бүхий л мэдээлэл хадгалагддаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, бар

29/06/2022