Гавьяат жүжигчин Т.Ариунаа нөхрийнхөө хамт дахин хугацаагүй суулт зарлажээ | DAAM.MN

15/09/2021 1482

Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, МУГЖ Т.Ариунаа нар прокуроруудын авлигын сүлжээг илчилж, өнөөдрөөс хугацаагүй суулт зарлахаа мэдэгдлээ. 
Г.Буяндорж “Өнгөрсөн гуравдугаар сард манай гэр бүл Монгол Улсад нүүрлээд буй шударга бусын хонгил буюу хонгилын прокуроруудын талаар шаардлага хүргүүлж, суулт хийсэн. Гэвч тухайн үед Ковид19-ын тухай хууль зөрчлөө гэх мэдэгдэл ирсэн тул цагдаагийн байгууллагын шаардлагыг хүлээн авсан. Гэхдээ би тэр үед эргэж ирнэ гэдгээ хэлж байсан. Хэлснийхээ дагуу өнөөдөр ирлээ. 10 жил биднийг шалгаж байна. Гэр бүл үр хүүхэд, төрөл төрөгсдийг минь хорьж цагдаж, шалгаж байна. Хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэж байна. Тиймээс бид хуулийн дагуу хатуу тэмцэнэ” гэлээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа “Миний хань яаж хэлмэгдэж, эрх чөлөөгөө боогдуулж, ямар хүнд нөхцөлд байсныг өнгөрсөн 10 жилийн хугацаанд мэдэх цорын ганц хүн нь би. Би гэр бүлээ хамгаалахгүй юм бол хэн хамгаалах юм бэ. Прокурорууд манай гэр бүлийн 10 жилийн турш сэтгэл санаа, эдийн засгийн хувьд маш хүнд байдалд оруулсан. Бид энэ хугацаанд юу ч хийж бүтээж чадаагүй. Хэзээ ирж хаалга цохих бол, хэзээ нөхрийг минь хорих бол, хэзээ суллах бол гэдэг хүлээлт, цөхрөл, гомдол дунд бидний аав ээж, ах дүүс амьдарсан.
Бидний бүтээн байгуулсан хөрөнгөн дээр шударга бусын хонгилын прокурорууд эзэн суучихаад юу ч болоогүй юм шиг амьдарч байна. Тиймээс төрийн хувцас өмссөн хонгилын прокуроруудад хариуцлага тооцож, цэвэрлэхийг шаардаж байна. Хонгилын прокуроруудад хариуцлага тооцох хүртэл манай гэр бүл тэмцэнэ” гэлээ.

Холбоотой мэдээ

Долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгохоор болов | Даам.мн

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооны дарг

04/07/2022

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Засгийн газраас Л.Энх-Амгалан сайдын хөрөнгө, орлого ₮5.47 тэрбумаар БУУРЧ, З.Мэндсайханых ₮2.5 тэрбумаар өсчээ | Даам.мн

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтг

04/07/2022