Узбекистан улс Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ | DAAM.MN

15/09/2021 446
ТАШКЕНТ. /Xinhua/. Узбекистан хөрш Афганистан улсад коронавирусний халдварын тархалтыг даван туулах, түүнчлэн хүмүүнлэгийн болон хүнсний хямралаас урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ гэж Узбекистаны Гадаад хэргийн яамнаас мягмар гарагт мэдэгджээ.
Тодруулбал, хоол хүнс, бусад шаардлагатай бараа бүтээгдэхүүн, эм, хувцас, гутал зэрэг тусламжийн зүйлсийг Афганистаны Хайратон хотод болсон ёслолын үеэр гардуулсан байна.
“Талибан” хөдөлгөөний албан ёсны төлөөлөгч Забихулла Мужахид хүнд хэцүү цаг үед онцгой анхаарал хандуулан тусламж дэмжлэг үзүүлж, эв санааны хувьд нэгдмэл гэдгээ илэрхийлсэн Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевт Афганистаны ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийллээ гэж Узбекистаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн албанаас мэдэгджээ.
Түүнчлэн Ш.Мирзиёев энэ сарын эхээр хийсэн мэдэгдлийнхээ үеэр тус улс “Талибан” хөдөлгөөнтэй яриа хэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Холбоотой мэдээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Шведийн Oumph! компани “Хүний махан бургер” үйлдвэрлэжээ | Даам.мн

Шведийн ургамлын гаралтай хиймэл мах үйлдвэрлэгч Oumph! компани зах зээлийг өөртөө татахын тулд этгэ

04/07/2022

Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Вүүдтэй ярилцлаа | Даам.мн

Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Вүүдтэй ярилцлаа. - Дэлхий даяар ковид-19 цар тахал, экспо

04/07/2022