НҮБ-ын хуралд уригдсан “BTS” хамтлагийнханд дипломат пасспорт олгожээ | DAAM.MN

15/09/2021 580

К-попын алдартай “BTS” хамтлаг НҮБ-ын хуралд уригдсан учир тэдэнд дипломат пасспорт олгожээ. Тус хамтлаг НҮБ-ын Ерөнхий ассамблейн Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтад үг хэлэх юм.

“BTS” хамтлаг “Өөрийг хайрла” компанит ажлын хүрээнд цар тахлын хүнд цаг үед хүмүүсийг хэрхэн сэтгэл зүйн болон бусад хүндрэл бэрхшээлээ даван туулах, өөрийгөө хэрхэн хайрлах талаар эерэг мессежийг дэлхий даяар хэдэн сая шүтэн бишрэгчдэдээ өгч буй нь олны сайшаал хүртсэн юм.

Үүгээр ч зогсохгүй “BTS” хамтлагийн Өмнөд Солонгосын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, Ерөнхийлөгч Мун Жэ Ин тус хамтлагийг соёлын тусгай элчээр тодруулсан. “BTS” хамтлагийн “Dynamite” сингл нь “Billboard”-ийн “Hot 100” жагсаалтад орсон амжилтыг үзүүлсэн.

Хамтлагийн гишүүд дипломат пасспорттой болсноор нисэх буудлаар шалгалтгүй нэвтрэх гэх мэт тусгай эрхийг эдэлнэ. “BTS” хамтлаг өмнө нь 2018 онд НҮБ-ын хуралд англи хэлээр өөрийгөө хөгжүүлэх талаар илтгэл тавьж байсан.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Холбоотой мэдээ

Монголын хүннү рок “The Hu” хамтлаг Европ дахь аялан тоглолтоо эхэллээ |Даам.мн

Монголын хүннү рок "The Hu" хамтлаг Европ дахь аялан тоглолтоо ирэх аравдугаар сард

29/06/2022

Оросын сөрөг хүчний сүүлчийн удирдагчдын нэг Илья Яшин Даваа гаригт баривчлагджээ |Даам.мн

Оросын сөрөг хүчний сүүлчийн удирдагчдын нэг Илья Яшин Даваа гаригт баривчлагджээ. Тэрбээр Москвагий

29/06/2022

Хамгийн өндөр настай ихэр эгч дүүс ням гаригт төрсөн өдрийнхөө өмнө уулзсан байна |Даам.мн

Их Британийн хамгийн өндөр настай гэгддэг ихэр эгч дүүс 102 насны төрсөн өдрөө бясла

29/06/2022