
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Оюунбилэгийг томилжээ. С.Оюунбилэг нь нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд “Black Morgan” ХХК-д нягтлан бодогч, “Хаан бууз сүлжээ” компанид ерөнхий менежер, гүйцэтгэх захирал зэрэг албыг хашиж байсан байна. МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн тэрээр ийнхүү Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон байна.
Мөн өнөөдрийн хуралдаанаар АТГ-д шалгагдаж байгаа Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг албан тушаалаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл байна.