“Ирэх нэгдүгээр сарын 1-нээс дулаан, цахилгаан, хогны хөнгөлөлтийг зогсооно” | DAAM.MN

15/09/2021 1172

асгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн асуудал хэлэлцсэн байна. Түүнчлэн Ковид19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг мөн сонссон аж.

Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Тэрээр “Жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдөр Сангийн яамнаас Засгийн газарт ирэх оны төсөв болон дагалдах хуулиудын  төслүүдийг өргөн мэдүүлдэг. Үүний дагуу өнөөдөр 2022 оны оны төсөв болон дагалдах хуулийн төслүүдийг танилцууллаа.

Мөн Ковид19-ийн дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийг  талаар танилцуулга хийлээ.

Өнгөрсөн дөрвөн жил Улаанбаатарын утаатай тэмцсэн бол энэ дөрвөн жил нийслэлд түгжрэлийг бууруулахад анхаарч ажиллана. Ирэх жилээс хөрөнгө оруулалтын ямар л орон зай гарна тэрийг түгжрэлийг бууруулахад зарцуулна .

Айл өрх болон зарим ААН-ийн хог, цахилгаан, дулааны мөнгийг арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгасан бөгөөд үүгээр дуусгавар болгоно. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хуучин тариф руугаа бүрэн шилжинэ гэсэн үг. Харин сайжруулсан түлшний хувьд дулааны улирлыг дуустал олгоно.

Түүнчлэн хүүхдийн мөнгийг сард 20 мянган төгрөг олгохоор төсөвт суулгасан. 100 мянган төгрөгөөс шууд 20 мянга болгон бууруулахаар зарим өрхөд хүнд тусна. Тиймээд  бид өөр хувилбаруудыг судалж байна. Ирээдүйн өв санг хүүхдийн мөнгөтэй  холбоно. Ингэснээр хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал, цаашлаад хөрөнгө оруулалт болгох ажлыг эхлүүлнэ. Учир нь хүүхэд 18 насанд хүрэхэд 18-19 сая төгрөгийн хуримтлалтай болох тооцоог хийсэн. Үнэхээр шаардлагатай нөхцөлд нь энэ мөнгөний тодорхой хувийг мөнгөжүүлэх сонголтыг гэр бүлүүдэд олгоно.  Халамжаас хөдөлмөр рүү, хуримтлал руу гэсэн бодлогоо 2022 оны төсөв дээр үргэлжлүүлнэ” гэв

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022