Сумдад малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авах, анхан шатны боловсруулалт хийгдэнэ

16/01/2020 924

Засгийн газрын хуралдаанаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарласан.

Мал сүргийн тоо толгойн өсөлтийг байгаль экологийн даацтай уялдуулан, дотоодын хэрэглээ, боловсруулах үйлдвэрийг малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр бүрэн хангаж, илүүг нь экспортлох юм.

Мах экспортлох эрхгүй үйлдвэрт мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаж бэлтгэсэн махыг эрх бүхий үйлдвэрээр дамжуулан нэг удаа экспортлох болов.

Сумдад малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авах, анхан шатны боловсруулалт хийх, зориулалтын дагуу хадгалах, тээвэрлэх, борлуулах сүлжээг хоршоодод үндэслэн бүрдүүлнэ.

Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох маркетинг хөгжүүлэх, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулж, мал эмнэлэг, хорио цээрийн шаардлагыг хангахаар боллоо.

Монгол Улс 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой бөгөөд үүнээс 13 сая толгой буюу 355 орчим мянган тонн махыг дотоодын зах зээлд нийлүүлж, долоо орчим сая толгой буюу 175 орчим мянган тонн мах экспортлох боломжтой юм. Хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт 2018 онд 643 сая ам.доллар болсон нь нийт экспортын орлогын 9.2 хувийг эзэлж байна.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын буцаан олголт “ДАВАА ГАРАГТ” иргэдийн дансанд орно | DAAM.MN

Иргэдийн дансанд НӨАТ-ын буцаан олголт  энэ сарын  25-ны өдрөөс эхлэн иргэдийн дансанд орно. Сангийн

22/04/2022

Ипотекийн зээлд он гарсаар 1680 иргэн хамрагджээ | DAAM.MN

Он гарсаар 4-р сарын 14-ний өдрийн байдлаар 1,680 иргэн орон сууцны 6 хувийн зээлд хамрагджээ. Дээ

21/04/2022

9 ширхэг үнэт цаасыг 2,540,912 төгрөгөөр арилжаалсан байна | DAAM.MN

2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 173,250,838 төгрөгийн үн

21/04/2022