Өрхийн эмнэлгүүдэд түргэвчилсэн оношлуур олгожээ | DAAM.MN

16/09/2021 567

Улаанбаатар хотын 166 өрхийн эмнэлэг тус бүрд 83 мянган ширхэг түргэвчилсэн оношлуур олгожээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар Улаанбаатар хотын 166 өрхийн эрүүл мэндийн төв тус бүрт 500 ширхэг буюу 83,000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг олгож эхэллээ . Өрхийн эмнэлэг нь шинж тэмдэг илэрсэн, ойрын хавьтал болсон иргэнийг түргэвчилсэн оношлуураар оношлох юм. Мөн 21 аймагт тус бүр 1000 ширхэг түргэвчилсэн оношлуур олгож байна. ЗӨСҮТ, НЭМҮТ, Замын-Үүдэд мөн тус бүр 1000 оношлуур өглөө. ПСР тодорхойлох оношлуур тус бүр нь 2000 ширхэг нийт 52,000 тодорхойлох оношлуур олголоо.

Гэхдээ бодит байдал дээр шинж тэмдэг илэрсэн болон ойрын хавьтал болсон иргэд шинжилгээ өгөхийн тулд түргэвчилсэн оношлуурыг эмийн сангаас худалдан аваад өрхийн эмнэлэгт шинжлүүлж байгаа тохиолдол элбэг байна.

Холбоотой мэдээ

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ |Даам.мн

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.29) хуралдаан 14 цаг 36 минутад гишүүд

29/06/2022

Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч “City of Nomads” төслийг эхлүүллээ |Даам.мн

Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй

29/06/2022

Утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай |Даам.мн

Гар утсанд бидний нууцлалтай бүхий л мэдээлэл хадгалагддаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, бар

29/06/2022