“Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн Инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ | DAAM.MN

16/09/2021 379

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дэргэдэх Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ. Тус хөтөлбөр нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд гаргаж, бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгж, компани, иргэнийг ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэгээр хангахыг зорьж байна. Мөн дэмжлэг, туслалцаа үзүүлэх замаар дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай, санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжуулан бойжуулах нь Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн Инкубатор хөтөлбөрийн зорилго юм.

Инкубаторт элсэхээр хүсэлт гаргагчдад тавигдах шаардлага:

  1. Эдийн засгийн үр ашигтай, богино хугацаанд хөгжих чадвартай бизнесийг дотоод болон гадаадын зах зээлд эрхлэхээр төлөвлөсөн байх;
  2. Инкубаторт байрших тохиолдолд тухайн байрших хугацаандаа мөрдөх, хоёр сар тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавих бололцоо бүхий төлөвлөгөөтэй байх;
  3. Бүтээгдэхүүн үйлчилгээний шинэлэг байдал.

Сонгон шалгаруулалт:

Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдах ба материалыг есдүгээр сарын 15-24-ний хооронд хүлээн авна.

Цахимаар бүртгүүлэх: shorturl.at/zHU48

Материал хүлээж авах хугацаа: IX/15 – IX/24-ний 18:00 цаг хүртэл

Холбогдох утас: 70111299, 95563051

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022