
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 34 дүгээр байрны хажууд байрлах төмөр бетон болон тоосгон 15 гараашийг өнөөдөр буулгажээ.
Тухайн чөлөөлсөн газар авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хоёр талаараа явган хүний зорчих хэсэг бүхий хоёр эгнээ зам барьж өргөсгөхөөр төлөвлөсөн байна. Мөн тухайн орчимд шинээр гүүр тавих аж.