Франц улсын иргэн Дорноговиос Улаанбаатарт ирж ХӨСҮТ-д эмчлүүлж байна

11/03/2020 438

Дорноговь аймагт тусгаарлагдаад байсан, шинэ коронавирусийн халдвартай болох нь эхний шинжилгээгээр тогтоогдсон Франц улсын иргэнийг Улаанбаатарт өнөөдөр өглөө авчирсан байна.

Түүнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилгээг эхлүүлээд байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Тэрбээр “Хоёр хүүхдийн аав 57 настай Франц иргэнийг тангараг өргөсөн эмч нар эрүүл болгохын төлөө бүх зүйлээ зориулж байна.

Түүнд гадаадад байгаа Монголын 150 мянган иргэнээс өөрцгүй хандахыг Засгийн газрын зүгээс уриалж байна” гэжээ.

Холбоотой мэдээ

НОК: Хүнд хэлбэрийн оноштой өвчтөний тоо нэмэгдэж байна | DAAM.MN

НОК-оос цар тахлын үед хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулал

21/10/2021

Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 23.3 хувиар өсөв | DAAM.MN

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2021.10.21

21/10/2021

Г.Занданшатар АН-ын бүлгийн гишүүдэд хандаж дотоод асуудлаа цэгцлэхийг анхааруулав | DAAM.MN

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгийн гишүүдэд хандаж дотоод асуудлаа цэ

21/10/2021