
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Сэлэнгэ аймаг хүртэл 1,100 километрийн холын зайд гүйхээр 2021 оны наймдугаар сарын 1-нд замдаа гарсан.
Өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл буюу Сэлэнгэ аймаг хүртэл Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-нд бариандаа орохоор тооцсон гэдгээ зарласан юм.