Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
Сүүлийн 24 цагт шинээр 2796 тохиолдол бүртгэгдэж, 4212 иргэн эдгэрчээ.
Батлагдсан тохиолдлын 1164 нь Улаанбаатарт, 1632 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн энэ хугацаанд 41-80 насны есөн хүн энджээ.
Эмнэлэгт 22 384 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 362 хүний биеийн байдал нэн хүнд байна. Харин гэрийн ажиглалтад 58 056 хүн байгаа аж.