А.Амбасэлмаа: Ковид19 улирлын томуу болж үлдэх эрсдэл бий | DAAM.MN

17/09/2021 1220

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өгч байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга асан А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. Тэрээр “Саяхан ДЭМБ-аас 40 гаруй улсыг хамарсан хамтарсан чуулга уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтаар цар тахлын халдвар судлалын нөхцөл байдал ямар байх талаар хэлэлцэхэд вирус нутагшмал болж үлдэх эрсдэл өндөр байгааг хэлж байсан. Тодруулбал, Ковид19 улирлын томуу болж үлдэх эрсдэл бий. Дэлхий нийтээрээ уг вирус устахгүй гэх хандлагатай байгаа учир мэдээлэх нь зөв. Тиймээс ард иргэдийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Үүнээс гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авах хэрэгтэй” гэлээ.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Дэлхийн улс орнуудад дельта хувилбарын тархалт маш өндөр байна. АНУ, Их Британи, Монгол зэрэг улсууд дельтагийн давалгаанд өртсөн улс орноор нэрлэгдэж байна. Мю гэх шинэ хувилбар бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 45 улсад бүртгэгдээд байна. Дельта болон Мю хувилбар холилдсон тохиолдолд дэлхий даяар маш өндөр давалгаа үүсэх эрсдэл үүссэн. Дельта хувилбар халдварлах чадвар маш өндөр тул амны хаалтаа хаана ч зүүж явахыг ДЭМБ-аас уриалж байна” гэв.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022