Нөөцийн махыг өнөөдөр 15 цагаас худалдаж эхэлнэ

11/03/2020 552

Нөөцийн махны хувьд 13 000 орчим тонн махыг бэлтгээд, бүгдийг хөрөөдөж, савлах ажлыг хийгээд явж байна. Уг нь нөөцийн махыг гуравдугаар сарын 9-нөөс зарж эхлэх ёстой байсан. Гэтэл мах савлах уут савны асуудлаас болж, өнөөдөр 15 цагаас нийслэлийн хэмжээнд 279 дэлгүүрт 2-3 кг-аар савласан албан ёсны уут савтай махыг борлуулж эхэлнэ. Зарим савлагааны ажил саатсанаас болж хүндрэл үүсэх магадлалтай учраас ингэж хүлээсэн гэдгийг хэлэх байна. Нэг хороон дэээр 1-3 дэлгүүрт нөөцийн мах борлуулна. Хүнсний захууд нээлттэй байгаа учраас хүнсний хомсдол үүснэ гэсэн ойлголт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Нийслэлийн хэмжээнд 11600 гаруй цэгт 37 байгууллага халдваргүйжилт хийж байгаа. Энэ гэрээт байгууллагуудаар хаагдсан хугацаандаа байнгын угаалга ццэвэрлэгээ, ариутгалын хийлгэнэ. Ажиллаж байгаа үйлдвэр үйлчилгээний газрууд хоёр, гурав дахь ариутгалыг заавал хийлгэнэ. Ам.метр талбайг 200 төгрөгөөр тооцож, ариутгал цэвэрлэгээ хийж байгаа. Үүнийг заавал хийлгэж байх ёстой. Ахуйн үйлчилгээний салбар дотроос халуун уснаас бусад бүх төрлийн цэгүүд, дугуй засвараас бусад үйлчилгээг гуравдугаар сарын 16 хүртэл үйлчилгээгээ зогсооно.

Нийтийн тээврийн үйлчилгээг хязгаарлаагүй. Олуулаа нэгдэж нэг автобусанд суухгүй байх зохицуулалт хийж байна.

Холбоотой мэдээ

Мьянмарт төрийн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон эмэгтэй хоригдлуудыг хүчирхийлэх явдал газар авчээ | DAAM.MN

Мьянмарт төрийн эргэлт болж, эрх мэдэл цэргийнхний гарт шилжсэний дараа ард түмний эсэргүүцлийн хөдө

09/12/2021

Ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна | DAAM.MN

Монгол Улсын Шадар сайдын 70, 104 дүгээр тушаалын хэрэгжилтийн хангах хүрээнд ОБЕГ-ын дэд дарга, УОК

09/12/2021

БНХАУ “COVID-19”-ийн хоёр эмэнд яаралтай журмаар зөвшөөрөл олгожээ | DAAM.MN

 БНХАУ-ын Эмийн бүтээгдэхүүний хяналтын үндэсний газар “COVID-19”-ийн “BRII-196”, “BRII-198” нэртэй

09/12/2021