Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөлтэй уулзлаа | DAAM.MN

17/09/2021 386
Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр өнөөдөр АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Келли Базби, Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Жон Ченг нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Монгол, Америкийн парламентын хамтын ажиллагааны хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын АНУ-д хийж буй албан ёсны айлчлалтай уулзалт давхцаж байгааг онцлоод хоёр орны харилцаа Стратегийн түншлэлд хүрсэн нь улс төрийн итгэлцлийг бататган, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж байгааг тэмдэглэлээ.
сонин mn
Мөн айлчлалын хүрээнд улс төр, эдийн засаг, худалдаа, бизнесийн хамтын ажиллагааны нийтлэг үнэт зүйлсийг бататгасан чухал шийдвэрүүд гарна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Элчин сайдын яамны төлөөлөгчид хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд томилогдож ирээд удаагүй ч үр дүнтэй уулзалтуудыг хийж  байна. Хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхэд анхаарч ажиллаж байна гэлээ. Тухайлбал, мэргэжлийн холбоодтой хамтран ноос ноолуурын салбарт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, олон улсад танигдсан үндэсний брэнд бий болгоход дэмжлэг үзүүлсэн. Мөн Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд байгуулагдсан Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр (Ил тод байдлын хэлэлцээр)-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байна. Хэлэлцээр амжилттай хэрэгжвэл дараа дараагийн хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг тэмдэглээд Улсын Их Хурал дахь Авлигын эсрэг лобби бүлгийн талаар лавлав.
сонин mn
Улсын Их Хуралд таван гишүүний бүрэлдэхүүнтэй Авлигын эсрэг лобби бүлэг байгуулагдсан. Бүлгийн гишүүд авлигатай тэмцэх асуудлыг зөвхөн төрийн байгууллагын үйл ажиллагааны хүрээгээр хязгаарлахгүйгээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахад манлайлж оролцдог гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хэллээ.
Уулзалтаар талууд цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022