
Эрүүл мэндийн яамнаас коронавирүсийн асуудлаар ээлжит мэдээллээ өнөөдөр өглөө. Мэдээллийн үеэр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдөр 09:30 цагт Франц иргэнийг ХӨСҮТ-д авчирсан. Тээвэрлэлтийн явцад хүндрэл гараагүй. Франц иргэний биеийн байдалд хүндэвтэр байгаа ч биеийн амин үзүүлэлтүүд нь тогтвортой байна. Эмч нарын баг зөвлөлдөөд Нийслэлд авчрах нь зөв гэж үзсэн. Бид Ухань хотын эмч нартай онлайн уулазлт хийж, эмчилгээний аргазүйгээ ярилцахаар бэлтгэж байна” гэсэн мэдээлэл өглөө.