УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ | DAAM.MN

18/09/2021 491

Хоёр ч суудал нь суларсан УИХ-ыг нөхөх сонгууль ирэх аравдугаар сарын 10-нд болно. Хэнтийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцохоор СЕХ-д бүртгүүлсэн.

Нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст өнөөдөр үнэмлэхийг нь олгож, сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжлэхээр хуульд заажээ.

Уг сонгуульд МАН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, “Зөв хүн-Электорат” эвсэл, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам оролцоно.

Тодруулбал, эрх баригч намын Бага хурлын гишүүдийн 95 хувийн саналаар Э.Батшугарыг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэхээр батламжилсан юм. Харин Хэнтийн 18 дугаар тойрогт МАН-аас одоогийн Засаг дарга Ц.Идэрбат нэр дэвшихээр болсон.

Харин хоёр хуваагдаад буй Ардчилсан нам нөхөн сонгуульд ч тусдаа оролцох хүсэлт илгээсэн. Гэвч Сонгуулийн Ерөнхий хороо М.Тулгат даргатай АН-ыг бүртгэсэн юм. Тус намын ҮБХ хуралдаж 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэхээр сонгосон. Харин өмнөх сонгуулиар энэ тойрогт өрсөлдөөд ялагдсан Улсын баатар Э.Бат-Үүл Сонгинохайрханд өрсөлдөхөөр болсон.

2020 оны сонгуулиар парламентад суудалтай болсон “Зөв хүн-Электорат” эвслийн хувьд Сонгинохайрханы 28 дугаар тойрогт ХҮН-ын УЗ-ийн дарга, эдийн засагч Б.Найдалааг дэвшүүлэхээр болсон юм. Харин Хэнтийн 18 дугаар тойргийг алгасаад буй юм.

Түүнчлэн парламентад суудалтай улс төрийн гурван хүчнээс гадна УИХ-ын гаднахь намуудаас хэд хэдэн улс төрч нэр дэвшинэ. 

18 дугаар тойрогт гурван нам, нэг бие даагч нэр дэвшинэ  

1. Монгол Ардын намаас Цагаанхүүгийн Идэрбат

2. Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР

3. Ард Түмний Олонхийн Засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ

4. Бие даан нэрээ дэвшүүлэгч Магнайбаярын ЧИНГИСХААН

28 дугаар тойрогт найман нам, нэг эвсэл, нэг бие даагч нэр дэвшинэ 

1. Монгол Ардын намаас Энхбаярын БАТШУГАР

2. Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ

3. Иргэний Зориг-Ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА

4. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ

5. “Зөв хүн-Электорат” эвслээс Бадрахын НАЙДАЛАА

6. Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР

7. Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ

8. Ард Түмний Олонхийн Засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ

9. Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА

10. Бие даан нэрээ дэвшүүлэгч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ

Харин гурван нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 33.1.2, 33.1.4 дэх заалтыг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан юм.

Холбоотой мэдээ

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ |Даам.мн

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.29) хуралдаан 14 цаг 36 минутад гишүүд

29/06/2022

Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч “City of Nomads” төслийг эхлүүллээ |Даам.мн

Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй

29/06/2022

Утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай |Даам.мн

Гар утсанд бидний нууцлалтай бүхий л мэдээлэл хадгалагддаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, бар

29/06/2022