Энэтхэгт өдөрт 20 сая гаруй тун вакцин тарьжээ | DAAM.MN

18/09/2021 533

ШИНЭ ДЕЛИ. /Anadolu/. Энэтхэгт нэг өдрийн дотор 20 сая гаруй тун вакцин тарьлаа гэж тус улсын Засгийн газраас мэдэгджээ.

Энэтхэгийн Засгийн газрын мэдээлэл түгээх гол агентлаг болох “Press Information Bureau”-ийн мэдээлснээр, 20 сая гаруй хүнийг баасан гарагт вакцинд хамруулжээ.

Мэдэгдэлд, нэг өдөрт хамгийн олон тун вакцин тарьсан болохыг дурдаж, эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын хүчин чармайлт гайхалтай байгааг онцолжээ.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 34403 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдварын нийт тохиолдлын тоо 33.3 сая гаруйд хүрчээ.

Мөн халдварын хоёр дахь давалгааны дэгдэлтийн үеэр 320 хүн нас барж, нийт нас баралтын тохиолдлын тоо 444248 болсон байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Монгол судлаачид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурийг Туркийн Ван мужийн нутгаас олж илрүүлжээ | Даам.мн

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй МУИС, Измир Катип Челеби Их сургууль (ИК

01/07/2022

“Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурлаа | Даам.мн

2022 оны эхний хагаст цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрб

01/07/2022

Хамгийн өндөр өртөгтэй хотоор Хонгконг тэргүүллээ | Даам.мн

Дэлхийн 400 гаруй хотын өргөн хэрэглээний 200 бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулсан шинэ судалгааг

01/07/2022