Цахим шилжилтийн хүрээнд Монголын шилдэг багш нарын хичээлийг дэлхийн өнцөг булан бүрээс үзэх боломжтой | DAAM.MN

18/09/2021 532
“Digital Nation” нэрийн дор зохион байгуулагдаж буй ICT Expo 2021 арга хэмжээний 2 дахь өдрийн үйл ажиллагаа өнөөдөр өглөө “ICT Education -Салбарын цахим шилжилт” хэлэлцүүлгээр эхэллээ.
Хэлэлцүүлгийн модератороор Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан уригдан оролцож, боловсролын мэдээллийн технологийн салбарт манлайлан ажиллаж байгаа шилдэг залуустай санал солилцлон, төрийн цахим сургуулийн эхлэл болох www.medle.mn платформоо танилцууллаа.
3 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно
ЕБС-ийн сургалтын хүрээнд цахим контентын уг санд хил хязгаар, цаг хугацаанаас үл хамааран хүн бүр суралцах сургалтын нээлттэй орон зайг бий болох юм. Мөн багш нар анги , сургуулиараа хязгаарлагдахгүй дэлхийн өнцөг булан бүрд байгаа мянга мянган хүүхдэд өөрийн мэдлэг, арга зүй, сайн туршлагаа түгээх нээлттэй боломж бүрдэх юм.
Нийтдээ 47.000 багшийн 15.000 хичээл www.medle.mn цахим контентын санд байрших бөгөөд сонгон шалгаруулалтад бие даан, багаараа, сургууль хамт олноороо оролцохыг уриаллаа.
3 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Холбоотой мэдээ

Орон нутгийн сурагчид ур чадварын төсөлд хамрагдаж байна | DAAM.MN

“Хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл 2019 онд эхэлж 5 аймгийн 25 сум

05/05/2022

“ЭРАСМУС ПЛАС” хөтөлбөрийг мэргэшлүүлэх хүсэлтийг европын холбоонд гаргалаа | DAAM.MN

Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд бөгөөд төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель

04/05/2022

Тайланд улсад тэтгэлэгтэй суралцуулах хөтөлбөрийг бий болгоход талууд хамтран ажиллана | DAAM.MN

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суу

27/04/2022