ДЭМБ-ын шинжээчдийн баг Ливан улсад ажиллана | DAAM.MN

18/09/2021 549

БЕЙРУТ. /Xinhua/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Ливан улс руу эрүүл мэндийн салбар дахь шинэчлэлийн стратеги төлөвлөгөөг боловсруулахад туслах шинжээчдийн баг илгээнэ гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус баасан гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Тедрос Аданом Гебрейесус тус улсын албаны хүмүүстэй хийсэн уулзалтынхаа дараа уг мэдэгдлийг хийсэн байна.

“ДЭМБ Ливанд богино болон урт хугацааны дэмжлэг үзүүлэх болно. Ливаны одоогийн нөхцөл байдлыг сайжруулахад тус улсын иргэн бүрийн оролцоо чухал юм” хэмээн тэрбээр онцолжээ.

Түүнчлэн Т.Гебрейесус тус улсад үүсээд буй шатахуун болон эмийн хомсдол ноцтой түвшинд байгааг цохон тэмдэглэв.

“ДЭМБ Ливан улсад үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд олон улсын хамтын нийгэмлэгүүдтэй хамтран ажиллана. НҮБ-аас тус улсын томоохон эмнэлгүүдийг шатахуунаар дэмжих төлөвлөгөөг санаачлан боловсруулсан” гэж ДЭМБ-ын Ливан дахь суурин төлөөлөгч Иман аль-Шанкити дурджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Монгол судлаачид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурийг Туркийн Ван мужийн нутгаас олж илрүүлжээ | Даам.мн

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй МУИС, Измир Катип Челеби Их сургууль (ИК

01/07/2022

“Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурлаа | Даам.мн

2022 оны эхний хагаст цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрб

01/07/2022

Хамгийн өндөр өртөгтэй хотоор Хонгконг тэргүүллээ | Даам.мн

Дэлхийн 400 гаруй хотын өргөн хэрэглээний 200 бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулсан шинэ судалгааг

01/07/2022