Гурван боомтоос бусад боомтуудын үйл ажиллагаа түр зогссон | DAAM.MN

18/09/2021 576

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2021 онд зам, тээврийн салбарт өрнүүлж байгаа үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, цаашдын зорилго, чиглэл, төлөвлөгөөний талаар өчигдөр мэдээлэл хийсэн. Хуралд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон тус яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нар оролцож авто зам, агаарын тээвэр, төмөр замын тээвэр, авто замын тээврийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтынхаа талаар товч танилцуулав.

Энэ үеэр Зам, тээврийн  хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Өнөөдрийн байдлаар БНХАУ-тай хиллэж байгаа гурван боомтоор л тээвэр явж байна.

Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд боомт ажиллаж байгаа бол бусад боомтуудын үйл ажиллагаа түр зогссон. Учир нь тээвэрлэлтэд явж байгаа жолооч нараас халдвар илэрч байна.  Тиймээс цар тахлын үед төрийн зүгээс бий болгосон боломжуудаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд ашиглуулах хэрэгтэй байна. Хятадын Шар тэнгисийн буланд долоон боомтыг ашиглах Засгийн газар хоорондын хэлэлцээр бий. Энэ боомтуудаа ашиглая. Гэтэл ганцхан боомт дээр чихэлдээд байна. Өвөр Монголтой 13 боомтоор хиллэж байгаа. Мөн л ганцхан Замын-Үүд дээр бөөгнөрөх жишээний. Энэ төвлөрлийг сааруулахаар бусад боомтуудаар татах ажлыг хийж байна.

Европ болон ОХУ-тай холбогдож байгаа Алтанбулаг хилийн боомт бас хаагдсан. Хэрвээ Алтанбулагийн чөлөөт бүс байгуулагдсан байсан бол энэ тээвэрлэлт гацах ямар ч шаардлагагүй. Монгол Улс 16 улстай авто тээвэр хийх боломжтой. Энэ боломжуудыг монголчууд тэр бүхэн ашиглаж чадахгүй, гаднын тээвэрлэгчид яваад байна. Тиймээс энэ бүхнийг иргэн, аж ахуйн нэгжүүддээ таниулах, сурталчлах ажил хийж байна” гэжээ.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

Цөмийн материал тээвэрлэсэн цуваа Их Британиас хөдлөв | Даам.мн

Цөмийн аюултай ачаа ачсан, ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээгүй цэргийн ачааны машинууд Их Британийн Ла

01/07/2022