Карим Абдул Жаббар: Леброн Жеймс миний амжилтыг эвдээсэй | DAAM.MN

18/09/2021 551

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Лос Анжелес Лейкерс” багийн тоглогч Ле Брон Жеймс лигийн онооны дээд амжилтыг эвдэж, бүх цаг үеийн мэргэн бууч болоход 3021 оноо дутуу байгаа билээ. Хэвлэлүүд түүний энэ боломжийг дэнслэн бичээд эхэлсэн. Тэгвэл онооны бүх цаг үеийн нэгдүгээрт бичигдэж байгаа Карим Абдул Жаббар энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр зохиолч Майкл Штайнтай ярилцах үедээ дээд амжилт эвдэх асуудал дээр  Леброн Жеймсийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлжээ. “Спортын дээд амжилтуудыг би хувь тамирчны биш, хүн төрөлхтний дээд амжилт гэж ойлгодог. Нэг хүн дээд амжилт тогтоосон бол өөр бусад нь ч тогтоох боломжтой гэж харуулдаг гэдэг утгаараа энэ бол хүн төрөлхтний хөгжлийн нэг өдөөгч юм. Хэрвээ Леброн миний амжилтыг эвдэх боломжтой болбол би өөрөө очиж зоригжуулна” гэж К.А.Жаббар хэлжээ.

Карим Абдул Жаббар: Леброн Жеймс миний амжилтыг эвдээсэй

Леброн Жеймс одоогоор бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтад Карл Мэлоунаас 1562 оноогоор дутуу, гуравдугаарт яваа бөгөөд дунджаар нэг тоглолтод 25 оноо аваад явахад энэ улиралдаа багтаад Карл Мэлоуныг, ирэх улиралд Карим Абдул Жаббарыг гүйцэх боломжтой юм.

Холбоотой мэдээ

Монгол судлаачид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурийг Туркийн Ван мужийн нутгаас олж илрүүлжээ | Даам.мн

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй МУИС, Измир Катип Челеби Их сургууль (ИК

01/07/2022

“Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурлаа | Даам.мн

2022 оны эхний хагаст цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрб

01/07/2022

Хамгийн өндөр өртөгтэй хотоор Хонгконг тэргүүллээ | Даам.мн

Дэлхийн 400 гаруй хотын өргөн хэрэглээний 200 бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулсан шинэ судалгааг

01/07/2022