Монгол Улс ШХАБ-ын ээлжит хуралдаанд ажиглагч статустай оролцов | DAAM.MN

19/09/2021 161

Есдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн уулзалт, хуралдаан боллоо.
Энэхүү хуралдаанд Энэтхэг, Казахстан, БНХАУ, Киргиз, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан, ажиглагчаар Беларусь, Иран, Монгол Улсын төлөөлөгчид, мөн Туркменистан Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцжээ.

Хуралдаанаар ШХАБ-ын 20 жилийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал болон байгууллагын хүрээн дэх олон талт хамтын ажиллагааны хэтийн төлөвийг дүгнэж, “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй хямралыг хэрхэн даван туулах талаар хэлэлцэж, мөн бүс нутаг болон дэлхий дахинд тулгамдаж буй асуудлууд, тэр дотроо Афганистан Улсад үүсээд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй хэлэлцсэн байна. Хуралдааны дүнд байгууллагын 20 жилийн үйл ажиллагааг дүгнэсэн “Душанбегийн тунхаглал” болон холбогдох бусад баримт бичгүүд батлагджээ.

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд манай улсын хувьд ажиглагчийн статустай оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хуралдаанд цахимаар үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, цөлжилттэй тэмцэх, элсний нүүдлээс хамгаалах, шар шороон шуурганы нөлөөг бууруулах чиглэлээр бүс нутгийн хэмжээнд нягт хамтран ажиллаж, холбогдох уулзалт, арга хэмжээг өөрийн орондоо хүлээн авч зохион байгуулахад бэлэн байгааг дурьдаад Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол Улс” болох зорилт тавьж байна гэжээ.

Хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нар мөн цахимаар оролцсон байна.
Хуралдаанд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгчөөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Душанбе хотноо очиж биечлэн оролцлоо.

Холбоотой мэдээ

Долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгохоор болов | Даам.мн

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооны дарг

04/07/2022

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Засгийн газраас Л.Энх-Амгалан сайдын хөрөнгө, орлого ₮5.47 тэрбумаар БУУРЧ, З.Мэндсайханых ₮2.5 тэрбумаар өсчээ | Даам.мн

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтг

04/07/2022