Улаанбаатар хотод амьдрах өртгөөрөө дэлхийн 456 хотоос 366-д бичигджээ | ДААМ.МН

11/03/2020 500

Дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын  энэ оны жагсаалтыг  “Economist Intelligence” судалгааны байгууллага гаргажээ. Тус байгууллага 2003 оноос хойш дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын жагсаалтыг  гаргаж байгаа бөгөөд энэ жилийн  жагсаалтыг дэлхийн улс орнуудын 133 орчим хотын амьдралын өртгийг судалж үзсэний үндсэн дээр гаргасан байна. Энэ жилийн хувьд “Economist Intelligence”  Хонконгийг хамгийн өндөр өртөгтэй хотоор тодорхойлжээ. Харин хоёрдугаарт Канадын Ванкувер, гуравдугаарт Австралийн Сидней, дөрөвдүгээрт Австралийн Мельбурн, тавдугаарт АНУ-ын Лос Анжелес оржээ. Судалгааны хүрээнд хотуудын орон сууц болон тээврийн зардал, хоол хүнс, хувцас, ахуйн хэрэглээ зэрэг 160 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, 130 үйлчилгээг нэг бүрчлэн харьцуулж, эдийн засгийн хэмжил зүйн судалгаа хийжээ. Өнгөрсөн жил өртөг өндөртэй хотуудын жагсаалтын эхний аравт Азийн долоо, Европын ердөө гурван хот л бичигдэж байсан билээ. Харин Улаанбаатар хотын хувьд амьдрах өртгөөрөө Ази тивдээ 55-д, дэлхийд 366-д бичигдэж байна. Түүнчлэн манай улсын үзвэр үйлчилгээ, хоолны үнэ Япон, Сингапур зэрэг дэлхийн хамгийн үнэтэй хотуудтай дүйцэхүйц өндөр гарчээ.

Мөн Улаанбаатар хот дахь  зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ Нью-Йорк хотынхтой адил, зарим нь түүнээс ч үнэтэй байгаа талаар“Economist Intelligence”-ийн эдийн засаг, хэмжил зүйн судалгаанд дурджээ. Харин дэлхийн хамгийн амьдралын өртөг багатай хотуудын  жагсаалтыг Венесуэлийн Каракас тэргүүлж, Сирийн Дамаск, Укбекстаны Ташкент, Казахстаны Алматы, Энэтхэгийн Банглоре зэрэг хот удаалжээ. Өнгөрсөн онд Венесуэльд инфляцын түвшин нэг саяд хүрсэн билээ. “Bloomberg”-ийн мэдээлснээр, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт Каракаст нэг аяга кофе 400 боливар буюу 0.62 ам.доллар байжээ. “Economist Intelligence Unit”-ээс мэдээлснээр, улс төр болон эдийн засгийн сөрөг нөлөөнөөс үүдэн дэлхийн хамгийн хямд өртөгтэй хотын тоо нэмэгдсээр байгаа аж.

Холбоотой мэдээ

Койн худалдан авснаас учирсан хохирлыг төр аливаа хэлбэрээр хариуцахгүй | DAAM.MN

Монголбанк, Санхүүгийн зах зээлийн хорооноос хамтарсан мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд "Виртуал х

15/10/2021

Зочид буудлын салбарын орлого буурчээ | DAAM.MN

Худалдааны салбарын нийт борлуулалт 2021 оны эхний найман сард 16.6 их наяд төгрөг болж, өмнөх оны м

15/10/2021

БГД-т орон сууцны үнэ өмнөх улирлаас 2.9 хувиар өсжээ | DAAM.MN

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн статистик үзүүлэлтийг 2021 оны эхний 9 сарын байдлаар танилцуулж

15/10/2021