Кувейтэд далайн эрэг орчмын цэвэрлэгээний кампанит ажлыг зохион байгуулжээ | DAAM.MN

19/09/2021 428

ЭЛЬКУВЕЙТ/Kuwait Times/. Кувейт улс “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг тохиолдуулан хүрээлэн буй орчны талаарх мэдлэгийг дээшлүүлэх, байгаль орчинд учруулж буй аюул заналхийллийг бууруулах зорилгоор далайн эрэг орчмын цэвэрлэгээний кампанит ажлыг бямба гарагт зохион байгуулжээ.

Уг аяныг байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус “Trash Tag” байгууллага НҮБ-ын Кувейт дахь суурин төлөөлөгчийн газар болон өөр хэд хэдэн байгууллагатай хамтран зохион байгуулжээ. Аяны хүрээнд Аль Жахра мужийн Шумайма далайн эрэг дэх түүхэн дурсгалт газарт цэвэрлэгээ хийсэн байна.

“ “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан цэвэрлэгээний арга хэмжээнд оролцохоор олон арван хүн ирсэн байна. Бид хүмүүсийг хүрээлэн буй орчны асуудлуудын талаар мэдлэгтэй байхад тусалдаг бөгөөд долоо хоног бүр наран шарлагын газар, цөл, арлууд зэрэг янз бүрийн газруудад цэвэрлэгээний кампанит ажлыг зохион байгуулж байна” хэмээн “Trash Tag” байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг, захирал Карина Масейра дурджээ.

НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч Хидеко Хадзиалик “Бид байгаль орчныг хамгаалах үүрэг хариуцлагаа ухамсарлаж, эв санааны хувьд нэгдмэл гэдгээ харуулахаар энд байна” гэжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022