УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сан Франциско хотод айлчилж байна | DAAM.MN

19/09/2021 1124

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сан Франциско хотод ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхав.

Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд Монголын парламентын тэргүүн, төлөөлөгчидтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлж, Ази дахь сангийнхаа хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн цар хүрээг өргөжүүлэх, мөн сангийнхаа үйл ажиллагааг дэмжигч, хандивлагч орны тоог нэмэхэд анхаарч байгаагаа уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.

Азийн сан нь Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, авилгыг багасгах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгах, хүйсийн тэнцвэрт байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 1993 онд Улаанбаатар хотод салбараа нээж байсан Азийн сан нь дээр дурдсан асуудлыг шийдэхэд Монгол Улсын Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллагатай нягт ажилласаар иржээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Х.Булгантуяа, Ж.Мөнхбат, Б.Саранчимэг, Ц.Цэрэнпунцаг, Азийн сангийн Хөтөлбөр хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Гордон Хейн, Олон нийттэх харилцах асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Ами Овалле болон бусад албаны хүмүүс байлцаж, талууд Монголын ардчиллын ололт амжилт, тулгамдаж буй асуудал зэрэг өргөн хүрээнд яриа өрнүүлснийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022