Дархан-Уул аймагт “Хүүхдийн төмөр зам” байгуулж байна | DAAM.MN

19/09/2021 561

Дархан-Уул аймагт “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн санаачилгаар “Хүүхдийн төмөр зам” бүтээн байгуулалтын ажлыг тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж байна.  Тэгвэл хүүхдийн галт тэргэнд зориулж, ОХУ-д тусгайлан захиалж хийлгэсэн нэг зүтгүүр, хоёр ширхэг зорчигчийн вагон үйлдвэрлэлтээс гарч, Монгол руу ачигдан ирж яваа аж. “Хүүхдийн вагон” ирэх аравдугаар сард Монгол Улсад ирэх аж.

Уг галт тэргийг ТУ10 маркийн 230 морины хүчтэй зүтгүүр,  34 хүний суудалтай хоёр зорчигчийн хэсэгтэйгээр  ОХУ-ын “Камбарскийн завод”-д үйлдвэрлэжээ.

“Хүүхдийн төмөр зам” бүтээн байгуулалтын хүрээнд Дархан-Уул аймгийн “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд 2,3 км-ийн урттай төмөр зам,  өртөөний нэг барилга,  гурван зогсоолыг барьж байна. Төмөр замыг сургалтын төв болгож ашиглах ба ирээдүйн төмөр замчдад анхан шатны мэдлэг олгох, хүүхэд залуучуудыг амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн аж.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022