Гамшгийн хор уршгийг арилгах ‘Хангай-21’ сургалт, дадлага сургуулийн хүрээнд зохион байгуулж буй ‘Олон нийттэй харилцах сургалт’ өнөөдөр эхэллээ.

Сургалтын нээлтэд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана, АНУ-ын Элчин сайдын яам болон Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багийн төлөөллүүд оролцлоо.

Тус сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд төв, орон нутгийн Онцгой байдлын газрын ангиллын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд, төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид хамрагдаж байна.

Сургалтын гол зорилго нь болзошгүй гамшиг, осол, аюулт үзэгдэл тохиолдсон үед иргэд, олон нийтэд мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүргэх арга барилыг АНУ-ын туршлага дээр тулгуурлан хэлэлцэж, мэдлэг мэдээллээ солилцох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.