
Мэнни Пакьяо ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор тунхаглалаа. Түүнийг эрх баригч намын “PDP-Laban” жигүүрээс нэр дэвшүүлжээ. Найман жингийн дэлхийн аварга болсон түүхэн дэх цорын ганц боксчин тэрээр мэргэжлийн рингэн дээр 71 тулаан хийж, 62 ялж долоон удаа ялагдан, хоёр удаа хайнцаж байв. Тамирчны амжилтынхаа зэрэгцээ тэрээр 2016 онд 16 сая хүний саналаар Филлипиний сенатад сонгогдсон юм.
Филиппиний өнөөгийн Ерөнхийлөгч Родриго Дутертэ дахин сонгогдох эрхгүй ч дэд ерөнхийлөгчөөр ажиллахаар арга сүвэгчилж эхэлсэн нь сөрөг хүчний зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч буй ажээ. Тэрээр дотны холбоотон Кристофер “Бонг” Гог Ерөнхийлөгчид өрсөлдүүлэхээр санал болгосон ч Го Дутертегийн халааг авахыг хүсэхгүй байгаагаа хэлжээ.