Сэврэй суманд олон улсын хэлээр мэндчилдэг гүүртэй боллоо | DAAM.MN

20/09/2021 852

Өмнөговь аймгийн Сэврэй суманд олон улсын хэлээр мэндчилдэг гүүртэй боллоо.

Сэврэй сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон, ГГСБЦГХзахиргааны Хонгорын голын бүс нутгийн байгаль хамгаалагчид, нутгийн иргэдтэй хамтран уг гүүрийг шинэчлэн барьсан байна. Мэндчилгээний үгсийг орос, англи, хятад зэрэг найман орны хэлээр гүүрэн дээр бичжээ. Өмнө нь 2005 онд энэхүү Сэрүүн булаг, Нүдэн булгийн гарам гүүрийг барьсан байсан юм. Шинэчилсэн улсын хэлээр мэндчилдэг гүүр нь ган төмөр багана, төмөр нуруу модон гишгүүртэй аж. 52 метр урт гарам гүүрийг мөн Сэрүүн булгийн рашааны орчинд 15 метр гарам орчны тохижилтыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, дэмжлэгээр хийсэн байна.

Ташрамд баруунаас зүүн тийш 185 км үргэлжлэх элсэн уулыг Хонгорын голын элс гэж нэрлэдэг. Хормойгоор нь Сэрүүн булаг, Хонгорын гол гэсэн хоёр гол зэрэгцэн урсдаг голын зүлэг нь элсэн уултайгаа нийлж байдаг үзэсгэлэнт баян бүрд юм. Уг байгалийн үзэсгэлэн нь Өмнөговь аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг билээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгохоор болов | Даам.мн

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооны дарг

04/07/2022

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Засгийн газраас Л.Энх-Амгалан сайдын хөрөнгө, орлого ₮5.47 тэрбумаар БУУРЧ, З.Мэндсайханых ₮2.5 тэрбумаар өсчээ | Даам.мн

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтг

04/07/2022