
Ирэх аравдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн 28, Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгууль болно. Тодруулбал, 18 дугаар тойрогт дөрвөн нэр дэвшигч, 28 дугаар тойрогт арван нэр дэвшигчийг Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/ бүртгэсэн.
Сонгинохайрхан дүүрэгт нийт арван эрхэм нэр дэвшиж байна. Тэдгээрээс олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж буй эрхмүүд нэг нь МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар. Өмнө нь тэрбээр хоёр ч удаа энэ тойрогт хүч үзсэн боловч төдийлөн амжилт олоогүй. Энэ удаад намаа сольж, Ардын намын нэр дээрээс сонгуульдаж байна. Э.Батшугарын хувьд хадгаламж, гэр бүлийн орлого, 2 тэрбумын зээл зэрэг нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байна.
-Жилийн орлого 92.6 сая
-Гэр бүлийн жилийн орлого 704 сая
-162 саяын хадгаламжтай
-Хоёр тэрбумын зээлтэй
-17 компанид хувьцаа эзэмшдэг.