Нотариатчийн үйл ажиллагаанд хяналт тавих асуудлаар уулзалт хийлээ | DAAM.MN

20/09/2021 482

Тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа Монголын нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Ч.Баянжаргал болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2021.09.20/ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр нотариатчийн үйл ажиллагаанд хяналт тавих асуудлаар уулзалт хийлээ.

Уулзалтад Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны хэлтсийн захирал Л.Очгэрэл оролцож, Санхүүгийн мэдээллийн албанаас нотариатын салбарт зориулан боловсруулсан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлд суурилсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх гарын авлага, Олон Улсын нотариатын холбооноос гаргасан эрсдэлийн дохио гарын авлагын орчуулга, Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй этгээдээс цахимаар мэдээлэл ирүүлэх журмын дагуу тайлан бөглөх заавар, зөвлөмжийг танилцууллаа. Мөн энэ үеэр албаныхан нотариатчийн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүрэг болоод үүргээ биелүүлж байгаад хяналт тавих ажлыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцоо.

Уулзалтын төгсгөлд Э.Энхтуяа дарга нотариатчаас хуульд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, хяналт шалгалтын ажлыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй тохиолдолд зөрчлийн болон эрүүгийн хэрэгт холбогдож болох эрсдэлийг тодорхой жишээ, баримт дээр тайлбарлаж, холбогдох асуудлаар хэд хэдэн үүрэг чиглэлийг өглөө.

 

Холбоотой мэдээ

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ |Даам.мн

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.29) хуралдаан 14 цаг 36 минутад гишүүд

29/06/2022

Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч “City of Nomads” төслийг эхлүүллээ |Даам.мн

Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй

29/06/2022

Утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай |Даам.мн

Гар утсанд бидний нууцлалтай бүхий л мэдээлэл хадгалагддаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, бар

29/06/2022