Насжилтын талаарх Ази Номхон далайн бүс нутгийн хэмжээний сайн дурын судалгааг зохион байгуулна | DAAM.MN

20/09/2021 397
Насжилтын талаарх Ази Номхон далайн бүс нутгийн хэмжээний сайн дурын судалгааг зохион байгуулна.
Насжилтын талаарх Мадридын олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх Ази Номхон далайн бүс нутгийн хэмжээний сайн дурын судалгааг 2021 оны 9-10 дугаар сард үндэсний хэмжээнд зохион байгуулах гэж байна.
Насжилтын талаарх Мадридын олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөө нь 2002 онд зохион байгуулагдсан Насжилтын талаарх дэлхийн хэмжээний хоёр дахь чуулга уулзалтаас гарсан бөгөөд дэлхийн хүн ам, насжилтын талаарх удирдамж бичиг юм. Уг баримт бичиг нь “Ахмад настан ба хөгжил”, “Ахмад настны эрүүл мэнд, сайн сайхан аж байдлыг дээшлүүлэх”, “Ахмад настанд ээлтэй орчин бий болгох” гэсэн 3 гол тэргүүлэх чиглэлээс бүрддэг.
3 хүн гэх мэтийн зураг байж болно
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Нийгмийн Хөгжлийн Комиссын 61 дэх хуралдаанаар энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтэд дэлхийн хэмжээний 4 дэх хяналт-шинжилгээ, үнэлгээг 2023 онд хийх болсонтой холбоотой хийгдэж байна.
3 хүн болон сууж буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно
Насжилтын талаарх Мадридын олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөөний сайн дурын үндэсний судалгааны ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, дэмжлэг үзүүлэх, мэдээлэл цуглуулах салбар дундын ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж, судалгааны асуулгад үндэсний хэмжээнд хариулт өгөх асуудлыг хэлэлцлээ.
Ажлын хэсэгт ХНХЯ, ЭМЯ, БШУЯ, БХБЯ болон харъяа байгууллагууд, Үндэсний статитистикийн хороо, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцон ажиллаж байна.
4 хүн, сууж буй хүмүүс болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022