Г. Занданшатар: Стэнфорд ардчилал, хүний эрх чөлөөг дээдлэх үнэт зүйлийг төлөвшүүлдэг | DAAM.MN

20/09/2021 597
Миний бие Стэнфордын Их сургуульд судлаач оюутнаар суралцаж төгссөн билээ. Дэлхийн шилдэг их, дээд сургуулийн хоёрт эрэмбэлэгддэг тус сургуульд суралцсандаа бахархдаг юм. АНУ-д ажлын айлчлалынхаа явцад төгссөн сургуулийнхаа Ази, Номхон далайн судалгааны төвд зочлов. “Ардчиллыг бэхжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүд” сэдвээр илтгэл тавьсан юм. Өөрөөр хэлбэл, Стэнфордын их сургуулийг төгссөн оюутны хувьд суралцсан мэдлэг, боловсролын үр дүнгээ хуваалцахыг хүссэн болно.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт бол Парламентын ардчиллыг төлөвшүүлэх, Гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн юм. Энэхүү өөрчлөлтийг хийхэд бид улстөрийн зөвшилцөлд хүрэх, иргэд, эрдэмтэн судлаачдыг оролцоог хангах зэрэг зөвлөлдөх ардчиллын зарчмыг сууриа болгосон юм. Стэнфордод суралцсан мэдлэг боловсрол бол ардчиллын үнэ цэнийг улам үнэлэх, хөгжүүлэх эрхэм зорилгыг эргэлт буцалтгүй төлөвшүүлсэнд оршиж байна.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

Цөмийн материал тээвэрлэсэн цуваа Их Британиас хөдлөв | Даам.мн

Цөмийн аюултай ачаа ачсан, ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээгүй цэргийн ачааны машинууд Их Британийн Ла

01/07/2022