Нийслэлийн Өргөө амаржих газар “Үйлчлүүлэгчийг дэмжих алба”-тай боллоо | DAAM.MN

20/09/2021 532

 НЭМГ-ын харьяа Өргөө амаржих газраас “Үйлчүүлэгчийг дэмжих алба”-аа танилцуулах хүрээнд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд ясны сийрэгжилтийн шинжилгээнд 85 үйлчлүүлэгч, ажилтан, зурган сэтгэл засалд 21, хайрын хэл судалгаанд 35 хүн хамрагджээ.

Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдэд эмчилгээ, үйлчилгээнээс гадна нийгэм, сэтгэл зүйн олон талт асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ тулгарч байдаг тул энэхүү тулгамдсан асуудлыг олж илрүүлэх, шийдвэрлэх нь тус албаны зорилго юм.

Үйлчлүүлэгчийг дэмжих албанд эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хоол зүйч, цахим мэдээллийн ажилтан, эмнэлгийн хуудас хариуцсан эх баригч ажиллаж байна.

Түүнчлэн амаржих газрын үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээллүүдийг байгууллагын мэдээллийн сувгаар дамжуулан үйлчлүүлэгчдэд тогтмол хүргэхээс гадна  үйлчлүүлэгчдийн санал, хүсэлт, талархал, сэтгэгдэл, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуулт, хэрэгцээг тодорхойлох болон бусад судалгааг цахимаар, Google form, QR код ашиглан зохион байгуулах болжээ.

Тухайлбал, төрөх өрөөнд дөнгөж амаржсан эх нярайн богино хугацааны нандин агшинг фото зурагт буулган бэлэг болгон дурсгах ажлыг санаачлан хэрэгжүүлж, өнөөдрийг хүртлэх байдлаар 659 эхэд дурсгалын зургийг нь гардуулсан байна.

Тус өдөрлөгийг НӨАГ-ын дарга, АУ-ны доктор, профессор Ж.Энхцэцэг нээж, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, НЭМГ-ын эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Р.Октябрь болон албаны бусад хүмүүст оролцов.

 

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022