Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд цахимаар оролцоно | DAAM.MN

20/09/2021 458

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд цахимаар холбогдож оролцоно гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ. 

Түүний мэдэгдсэнээр, Ши Жиньпин есдүгээр сарын 21-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд дүрс бичлэгээр холбогдож, чухал илтгэл тавих аж. 


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган есдүгээр сарын 14-нд эхэлсэн билээ. Есдүгээр сарын 21-нээс дээд түвшний уулзалтын долоо хоног эхэлнэ. Өнгөрсөн онд коронавирусний цар тахлын улмаас өндөр түвшний уулзалт болоод салбар хуралдаанууд цахим хэлбэрээр болж байсан бол энэ жил уламжлалт хэлбэрээр зохион байгуулж буй юм. Дээд түвшний уулзалтын долоо хоногт Нью-Йорк хотноо дэлхийн 83 улсын удирдагчид, 43 улсын засгийн газрын тэргүүн нар, 23 орны Гадаад хэргийн сайд нар хүрэлцэн ирэх төлөвтэй байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Холбоотой мэдээ

Монгол судлаачид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурийг Туркийн Ван мужийн нутгаас олж илрүүлжээ | Даам.мн

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй МУИС, Измир Катип Челеби Их сургууль (ИК

01/07/2022

“Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурлаа | Даам.мн

2022 оны эхний хагаст цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрб

01/07/2022

Хамгийн өндөр өртөгтэй хотоор Хонгконг тэргүүллээ | Даам.мн

Дэлхийн 400 гаруй хотын өргөн хэрэглээний 200 бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулсан шинэ судалгааг

01/07/2022