УЕПГ: Өндрөөс унаж нас барсан дуучны хэргийг хаагаагүй | DAAM.MN

21/09/2021 1889

Иргэн М.Алтан-Оргил буюу Orice гэдэг дуучин амь насаа алдсан хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгасан. Шалгалтын ажиллагаа дуусаж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Хэргийг эргэн сануулахад 2020 оны долдугаар сарын 25-ны өдөр дуучин М.Алтан-Оргил бусдад зодуулж, таван давхраас унаж нас барсан тухай мэдээлэл цацагдсан. Үүнд цагдаагийн байгууллагаас “Гаднын нөлөөгүй нас барсан хэргийг шалгаж байна” гэж мэдэгдсэн юм.

Хэрэг шалгалтын талаар Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Өндрөөс унаж нас барсан хэргийг хаагаагүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэргийг хаасан гэх мэдээлэл түгсэн. Энэ нь худал болохыг мэдэгдэж байна” гэв.

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 118 хэргийг хянажээ.

Үүнээс 24 хэргийг шүүхэд шилжүүлэн, хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдэгдээгүй болох нь тогтоогдсон 32 хэргийг хааж, 2 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Мөн дээрх хэргүүдтэй холбоотой 43 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч шийдвэрлэн, 31 иргэнтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь сонссон байна. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд шийдвэрлэгдээгүй бусад хэргийг шуурхай шалгуулж дуусгахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Бусдыг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлж, шалгаж эхэлээ | DAAM.MN

Бага насны хүүхдийг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлж, мөрдөн шалгаж байна. Тодруулбал, Энэ оны дөр

04/05/2022

Мэргэжилтнээ хүчирхийлсэн даргад шүүхээс хоёр жилийн хорих ял оноожээ | DAAM.MN

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эрсдэлийн

04/05/2022

Өвчтэй хүүхдийн зураг ашиглан хандив цуглуулан залилан хийсэн иргэнд ял оноолоо | DAAM.MN

Баянгол дүүргийн прокурорын газраас олон нийтийн сүлжээнд хуурамч зар түгээж нийт 500 иргэнийг залил

04/05/2022