
Улаанбаатар чиглэлд нислэгийн шинэ маршрут нээж нислэг гүйцэтгэх чиглэлээр “Хүннү Эйр” компани болон Унгарын “Визз Эйр” компани хамтран ажиллаж буйг хэллээ.
Унгарын “Виз Эйр” компани нь бага үнэтэй нислэгийн компани бөгөөд Будапешт-Нурсултан чиглэлд нислэг хийж, “Хүннү Эйр” компани нь Нурсултан- Улаанбаатар чиглэлд залгасан нислэг хийх замаар шинэ маршрут нээхээр ажиллаж байгаа юм.
Ингэснээр Унгар Улс болон Зүүн болон Төв Европт монголчууд олноор байдаг тул тэдэнд хямд үнээр зорчих, мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.