Цэргийн албыг цэргийн музейд “хаах” боломжтой боллоо | DAAM.MN

21/09/2021 457

Монгол цэргийн музейн хамт олон цэргийн амьдралыг харуулсан тусгай буланг нээсэн бөгөөд энэ нь хугацаат цэргийн алба хаагчдын өдөр тутамдаа хийдэг зүйлсийг өөрийн гараар хийж үзэх нээлттэй боломжийг үзэгчдэд олгох аж.

Дөрвөлжин шоо мэт ирмэг гарган цэргийн хуарангийн ороо хураах, захны даавуу, мөрдэс хадах, хөлөө жийрэглэн ороох гэх мэт зүйлсийг өөрийн биеэр хийж үзэхээс гадна үе үеийн цэргийн дүрэмт хувцаснаас сонгон өмсөж дурсгалын зураг татуулан өөртөө үлдээх боломжтой юм.

Мөн хүүхэд, залуусын сонирхлыг татахуйц буудлагын тийрийг боловсролын танхимдаа ажиллуулж буй. Уг буудлагын тийрэнд хоёр төрлийн буугаар буудах ба зориулалтын зөөлөн сумаар буудна. Иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан гэдгийг музейн холбогдох албаны хүмүүс мэдээллээ.

Холбоотой мэдээ

“Баян”Базараагийн компанийн хамгаалагч нар иргэд рүү бууджээ | DAAM.MN

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг "Баян" Базараагийн мэдлийн компани болох “Бүрдэл ма

08/12/2021

5.6 тэрбумаар “наадсан” Хөгжлийн банкны Н.Мөнхбат хөөн хэлэлцэх хугацаагаар ялаас мултарлаа | DAAM.MN

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Б.Шинэбаатар, т

10/11/2021

ОХУ-д тэтгэлгээр суралцах хүсэлт авах хугацааг ирэх сарын 15-ныг хүртэл сунгав | DAAM.MN

ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын 600 иргэнийг тус улсын за

10/11/2021