Үнс хог биш, үйлдвэрлэлийн түүхий эд болно | DAAM.MN

21/09/2021 398

“Утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглэе” уриатай “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” гурван сарын аяныг нийслэл Улаанбаатар хотод эхлүүлэв.

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын жагсаалтад дээгүүр бичигддэг агаарын бохирдлыг бууруулж, угаар биш, агаар амьсгалдаг болгох зорилго уг аяны урианаас анзаарагдана. Аяны хүрээнд олон ажил, үйлчилгээ хийж хэрэгжүүлнэ. Тэдгээрээс шинэлэг санаачилгыг тодотгон хүргэе.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан ШУТИС-ийн Барилгын инженерийн сургууль, МУИС-ийн лаборатори, Хими технологийн хүрээлэн, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран сайжруулсан шахмал түлшний үнсийг дахин ашиглах боломжийг нарийвчлан судалжээ. Судалгааны дүнд үнсээр явган замын хавтан, замын хашлага, тоосго, блок үйлдвэрлэж болохын дээр ургамлын бордоо болгон ашиглах боломжтойг эрдэмтэд тогтоогоод байгаа юм.

Тэгэхээр энэ жилээс эхлэн үнс үнэлэгдэж, үйлдвэрлэлийн түүхий эд болох нь. Гэхдээ сайжруулсан шахмал түлшний үнс шүү. Эх үүсвэр, бүтэц нь тодорхойгүй түүхий нүүрсний үнсийг дахин ашиглаж боловсруулах боломжгүйн дээр зарим төрлийн үнснээс цацраг идэвхт бодис хүртэл илэрч байж. Харин сайжруулсан шахмал түлшнээс гарч буй үнсний хувьд нэг ижил бүтэцтэй учир шигшиж ялгаад, дахин боловсруулах, үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах бүрэн боломжтой ажээ.

Холбоотой мэдээ

“Баян”Базараагийн компанийн хамгаалагч нар иргэд рүү бууджээ | DAAM.MN

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг "Баян" Базараагийн мэдлийн компани болох “Бүрдэл ма

08/12/2021

5.6 тэрбумаар “наадсан” Хөгжлийн банкны Н.Мөнхбат хөөн хэлэлцэх хугацаагаар ялаас мултарлаа | DAAM.MN

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Б.Шинэбаатар, т

10/11/2021

ОХУ-д тэтгэлгээр суралцах хүсэлт авах хугацааг ирэх сарын 15-ныг хүртэл сунгав | DAAM.MN

ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын 600 иргэнийг тус улсын за

10/11/2021