Мансууруулах төрлийн ургамал хэрэглэсэн цагдааг ажлаас нь халж, эрүүгийн хэрэг нээжээ | DAAM.MN

21/09/2021 1571

Цахим орчинд цагдаагийн дүрэмт хувцастай алба хаагч мансууруулах төрлийн ургамал хэрэглэж буй гэрэл зураг түгсэн. Уг зөрчилд Цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

Энэ талаар ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа “Шалгалтаар Орхон аймаг дахь цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, дэд ахлагч М нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад албаны дүрэмт хувцастайгаа бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Энэ асуудалд Орхон аймаг дахь цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 20.7.1-т зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа” гэв.

Уг асуудалд холбогдсон цагдаагийн алба хаагчийг албанаас чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Холбоотой мэдээ

Бусдыг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлж, шалгаж эхэлээ | DAAM.MN

Бага насны хүүхдийг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлж, мөрдөн шалгаж байна. Тодруулбал, Энэ оны дөр

04/05/2022

Мэргэжилтнээ хүчирхийлсэн даргад шүүхээс хоёр жилийн хорих ял оноожээ | DAAM.MN

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эрсдэлийн

04/05/2022

Өвчтэй хүүхдийн зураг ашиглан хандив цуглуулан залилан хийсэн иргэнд ял оноолоо | DAAM.MN

Баянгол дүүргийн прокурорын газраас олон нийтийн сүлжээнд хуурамч зар түгээж нийт 500 иргэнийг залил

04/05/2022