ЦАГ АГААР: Нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, сэрүүхэн байна | DAAM.MN

22/09/2021 560

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр 3-5 градус, өдөртөө 17-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 16-19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Энэ сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
24-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
26-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-26-нд ихэнх нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 градус дулаан байна. 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст дулаахан байна.

Холбоотой мэдээ

“Баян”Базараагийн компанийн хамгаалагч нар иргэд рүү бууджээ | DAAM.MN

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг "Баян" Базараагийн мэдлийн компани болох “Бүрдэл ма

08/12/2021

5.6 тэрбумаар “наадсан” Хөгжлийн банкны Н.Мөнхбат хөөн хэлэлцэх хугацаагаар ялаас мултарлаа | DAAM.MN

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Б.Шинэбаатар, т

10/11/2021

ОХУ-д тэтгэлгээр суралцах хүсэлт авах хугацааг ирэх сарын 15-ныг хүртэл сунгав | DAAM.MN

ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын 600 иргэнийг тус улсын за

10/11/2021