Ши Жиньпин: Хятад улс ямар ч тохиолдолд бусад улс руу халдахгүй | DAAM.MN

22/09/2021 1160

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн Мягмар гаригт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы улс төрийн ерөнхий мэтгэлцээн дээр үг хэлэхдээ “Хятад улс ямар ч тохиолдолд бусад улс руу халдаж, ноёрхохыг хүсэхгүй” гэжээ.

Хятадын төрийн тэргүүн “Хятадын ард түмэн үргэлж энх тайван, эв найрамдлыг эрхэмлэн, хичээсээр ирсэн. Хятад хэзээ ч бусад улс руу дайрахгүй, хэнийг ч дарамтлахгүй, ноёрхохыг эрэлхийлэхгүй” гэж хэлсэн байна.

Ши Жиньпин мөн “БНХАУ нь дэлхийн энх тайван, бүх нийтийн хөгжлийн төлөө тэмцэгч, олон улсын дэг журмыг хамгаалагч, бүх нийтийн ашиг тусын эх сурвалж байсаар ирсэн. Хятад улс өөрийн хөгжлөөрөө дамжуулан дэлхий дахинд шинэ боломж олгох болно” гэж дүгнэн хэлжээ.

Эх сурвалж: TASS

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022