
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар өнгөрсөн сарын 31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон нэг хүн живжээ.
Энэ тухай дуудлагыг энэ сарын 2-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид иргэн Л /44 настай, эрэгтэй/-ийг энэ сарын 20-нд анх осолдсон “Уушгийн гарам” гэдэг газраас зүүн зүгт “Цоохор морьтын гарам” гэдэг газар хүртэл 50 км-т завиар урсаж, голын эрэг дагуу эрэн хайжээ.
Үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт эрлээ түр зогсоосон. Энэ сарын 21-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, нэмэлтээр аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид 09.20-ны өдөр очсон байна.