
Дэлхий даяар орон сууцны үнэ өсөж байгаа нь орон сууцны зах зээлд тэгш бус байдал үүсэх шалтгаан болж байна. Үүнтэй холбоотойгоор улс орны Засгийн газрууд орон сууцны зах зээлийг тогтворжуулах арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байна.
Долоодугаар сарын байдлаар БНХАУ-ын Шэньжэньд орон сууцны үнэ иргэдийнх нь дундаж цалингаас 43.5 дахин өндөр байгаа юм. Үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор БНХАУ-ын Засгийн газар татварын хэмжээг нэмээд байгаа аж. Цар тахал дэгдсэн нь орон сууцны зах зээл сүүлийн 18 сарын дээд түвшинд хүрч эрчимжихэд нөлөөлжээ.
Моргейжийн зээлийн хүү буурсантай зэрэгцээд нийлүүлэлт хангалтгүй байгаа нь орон сууцны үнэ өсөх гол шалтгаан болж байна. Үнэ нь өсөхийн хэрээр иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаа юм. 1964 оноос өмнө төрсөн иргэдийн дийлэнх нь орон сууц эзэмшиж байгаа бол залуучууд шинээр орон сууц худалдан авахад улам бүр хүнд болж байгаа ажээ.