Аргентин хязгаарлалтын дэглэмээ сулруулна | DAAM.MN

22/09/2021 605

БУЭНОС-АЙРЕС. /Anadolu/. Аргентин улс ирэх сарын 1-нд хуурай газрын хилээ нээхээр болсны зэрэгцээ арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн гадаадын жуулчдад хилээ нээж, коронавирусний хязгаарлалтын дэглэмээ сулруулна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Карла Виссотти болон Засгийн газрын тэргүүн Хуан Манзур нар мягмар гарагт мэдэгджээ.

Түүнчлэн энэ сарын 24-өөс эхлэн албаны шугамаар эх орондоо ирсэн аргентинчууд болон гадаадын иргэд өөрийгөө тусгаарлах шаардлагагүй болохыг дурджээ. Мөн ирэх сарын 1-нээс эхлэн хөрш орнуудаас тус улсад ирж буй иргэдийг тусгаарлахгүйгээр хилээрээ нэвтрүүлэхийг зөвшөөрчээ.

Гадаадын жуулчдыг хилээрээ нэвтрэхийг зөвшөөрсөн шийдвэрийн хүрээнд тус улсад ирж буй жуулчид ирэхээсээ дор хаяж хоёр долоо хоногийн өмнө вакцинжуулалтад хамрагдсан байх шаардлагатай бөгөөд  вакцины гэрчилгээгээ харуулах, тус улсад аялахаас 72 цагийн өмнө PCR шинжилгээ хийлгэсэн байх зэрэг олон шаардлагыг дагаж мөрдөх ёстойг анхааруулжээ.

Үүний зэрэгцээ вакцины гэрчилгээгүй жуулчид тус улсад ирсэн тохиолдолд долоо хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлаж, түргэвчилсэн болон PCR шинжилгээ хийлгэх ёстой талаар Аргентины эрүүл мэндийн салбарын удирдлагууд онцолжээ.

Аргентины нийт хүн амын 50 хувийг вакцинд бүрэн хамруулсны дараа дархлаажуулалтад хамрагдаагүй бусад иргэд коронавирусний түргэвчилсэн шинжилгээ хийлгэх шаардлагагүй болно хэмээн эрх баригчид мэдэгджээ.

Мөн олон нийтийн газар амны хаалт заавал зүүх шаардлагагүй бөгөөд нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох хүмүүсийн тоог хязгаарлахгүй талаар нэмж дурдсан байна. Мөн шөнийн цэнгээний газруудыг 50 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ.

“Манай улсын нийт хүн амын 43.7 хувь нь вакцинд бүрэн хамрагдаж, 63.4 хувь нь вакцины эхний тунгаа хийлгээд байна” гэж К.Виссотти мэдэгдлийнхээ үеэр дурджээ. Аргентинд халдварын тохиолдол анх илэрснээс хойш тус улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 5241394 болж, халдварын улмаас 114518 хүн нас баржээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022