“Бодь Даатгал”-ын хувьцааны ханш хамгийн их өсжээ | DAAM.MN

22/09/2021 494

21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 399,228,562 төгрөгийн үнийн дүн бүхий 1,050,450 ширхэг хувьцаа арилжжээ. 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан.

Хоёр үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Бодь Даатгал”, “Монгол Алт” ХК (ERS +4.65%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөж, “Түшиг Уул”, “Блюскай Секьюритиз” -ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 71,974 ширхэг нэгж эрхийг нийт 25,462,811  төгрөгөөр арилжсан байна.

Компанийн бондын арилжаагаар 36 ширхэг бондыг 1,598,400 төгрөг болон 2,000 ам.доллараар арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.12 хувиар буурч, 43073.79 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4 их наяд 926 тэрбум төгрөг боллоо.

Холбоотой мэдээ

“Баян”Базараагийн компанийн хамгаалагч нар иргэд рүү бууджээ | DAAM.MN

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг "Баян" Базараагийн мэдлийн компани болох “Бүрдэл ма

08/12/2021

5.6 тэрбумаар “наадсан” Хөгжлийн банкны Н.Мөнхбат хөөн хэлэлцэх хугацаагаар ялаас мултарлаа | DAAM.MN

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Б.Шинэбаатар, т

10/11/2021

ОХУ-д тэтгэлгээр суралцах хүсэлт авах хугацааг ирэх сарын 15-ныг хүртэл сунгав | DAAM.MN

ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын 600 иргэнийг тус улсын за

10/11/2021