
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Ерөнхий сайд хуралдааны үеэр эрүүл мэнд болон бусад байгууллагууд уялдаа холбоотой хамтран ажиллах, хүүхэд жирэмсэн эхчүүдэд онцгой анхаарахыг үүрэг болгожээ. Мөн маш сайн судалгаанд үндэслэн байгууллагуудын үйл ажиллагааг нээхийг үүрэг болгосон байна.
Сүүлийн хэдэн өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон Эрүүл мэндийн яамны мэдээлэл зөрсөн. ДЭМБ буруу тооцоолол хийсэн тул залруулга гаргахаа илэрхийлжээ. Түүнчлэн Гашуунсухайт боомтод нэмэлтээр PCR шинжилгээний төхөөрөмж бүхий лаборатори байгуулах бөгөөд зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг, шатахууны хомсдолтой холбоотой асуудалтай холбоотойгоор хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болгосныг мэдэгдлээ.
Хятадын Бээжин хотод суугаа Элчин сайд Хятадын Гадаад хэргийн яам, Худалдааны яамд уулзалт товлосон. Шатахууны хомсдолыг 5-7 хоногт шийдэхээр ажиллаж байна.