Имартын зүгээс паралимпийн аварга Содномпилжээд 50 сая төгрөг, дасгалжуулагчид нь 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал өгчээ | DAAM.MN

22/09/2021 1061

 

Имарт Хайпермаркетийн удирдлагууд болон Монголын үндэсний олимпын хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг нар   “Токио-2020” зуны паралимпын XVI наадмын хүндийн өргөлтийн тэмцээний 107кг жинд бяр чадлаа амжилттай сорьж, алтан медаль хүртсэн тамирчин Содномпилжээ, дасгалжуулагч багш Д.Баттулга нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.


Имартын зүгээс паралимпийн аварга Содномпилжээд 50,000,000 сая төгрөг, дасгалжуулагч багш Д.Баттулгад 10,000,000сая төгрөгийн мөнгөн урамшуулал гардуулжээ. Энэ үеэр тамирчдын цаашдын амжилт болон тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэв.

Тамирчин хүний тэсвэр хатуужил, амжилтад хүрэх хүсэл тэмүүлэл залууст зөв үлгэр дууриалал үзүүлдэг талаар Имартын гүйцэтгэх захирал Л.Жавзмаа хэллээ.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022